Хэрчих мод /гамбанз/

75,000₮65,000₮

-13%

Хэмнэлт:10,000₮

Богино тайлбар
Хэмжээ 45см х 50 см
Бүтээгдэхүүний код:TT001

1. Хатуу, бат бөх мод

Acacia нь нягт бүтэцтэй, хатуу төрлийн мод учраас өдөр тутмын хэрчих, жижиглэх ажиллагаанд сайн тэсвэртэй. Зөв арчилбал олон жилийн турш ашиглах боломжтой.


2. Хутганы ирэнд ээлтэй

Шил, чулуу, ган зэрэг хатуу гадаргуутай харьцуулахад модон гадаргуу нь хутганы ирийг хурдан мохоохгүй. Тиймээс чанартай хутгаа удаан хурц хэвээр байлгахад илүү тохиромжтой.


3. Чийгэнд харьцангуй тэсвэртэй

Acacia мод нь байгалиасаа нягт ширхэгтэй бөгөөд тослог чанартай тул бусад олон төрлийн модтой харьцуулахад ус, чийгийг бага шингээдэг. Ингэснээр зөв арчилсан тохиолдолд хагарах, муруйх эрсдэл багасна.


4. Үнэр, толбо амархан тогтохгүй

Нягт гадаргуу нь хоолны шүүс, үнэрийг хэт их шингээхээс хамгаалдаг. Хэрэглэсний дараа шууд угааж, хатаахад цэвэрхэн байлгахад хялбар.


5. Мод бүр өөрийн гэсэн хээтэй

Acacia модны алтлаг бороос гүн хүрэн хүртэлх байгалийн өнгө, өвөрмөц судал нь ганбанз бүрийг дахин давтагдашгүй харагдуулдаг. Тиймээс зөвхөн ганбанз биш — гал тогооны интерьерийн нэг хэсэг болж чадна.


6. Өдөр тутмын хүнд хэрэглээнд тохиромжтой

Мах, ногоо, жимс хэрчихээс гадна зуурмаг бэлтгэх, гурил элдэх, cheese platter засах зэрэг олон зориулалтаар ашиглах боломжтой.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл